Baysaass Brandbook Quality Auditor

Таны брэнд бодит амьдрал дээр алдаагүй хэрэгжихэд бэлэн үү?

Брэндбүүкийн лого, хамгаалалтын зай, өнгөний техникийн код (CMYK/RGB/HEX/Pantone), үсгийн шатлал, дижитал болон хэвлэлийн бодит хэрэглээг 30 нарийвчилсан шалгуураар үнэлж, үйлдвэрлэлийн үнэтэй алдаануудыг урьдчилан илрүүлнэ.

30 шалгуурт чанарын оноо (0–100)
PDF тайлан татаж авах боломжтой
Bonum Gateway: QPay, Бүх карт, Apple Pay
Sample Audit Readout

Exemplary Brand Guidelines

Verified
88/100

Чанарын оноо

100%

Шалгуурын хамралт

Хамгаалалтын зай (Clear space)Хуудас 8

Хүрээ татсан боловч хэмжих жишиг X-нэгж тодорхойгүй байна. Постер, самбар дээр тексттэй наалдах эрсдэлтэй.

Өнгөний техникийн кодХуудас 12

CMYK, RGB, HEX болон Pantone стандартууд бүрэн тусгагдсан. Хэвлэл ба дэлгэцэнд өнгө хазайхгүй.

Брэндбүүкийн аудит яагаад чухал вэ?

Брэндбүүк бол зүгээр нэг гоё зураглал биш. Брэндийг бодитоор хэрэгжүүлэх стандарт юм.

Брэндбүүк байгаа нь хангалтгүй. Зөв хэрэгжих ёстой. Сайн брэндбүүк нь зөвхөн визуал танилцуулга биш, брэндийн таних тэмдгийг бүх орчинд нэгдмэл, зөв ашиглахад чиглэсэн гарын авлага юм.

01

Үйлдвэрлэлийн алдаа, нэмэлт зардал

Өнгөний код, файлын формат, хэвлэлийн шаардлага тодорхойгүй бол эцсийн бүтээгдэхүүн анхны дизайнаас зөрөх эрсдэлтэй. Аудит техникийн заавар, үйлдвэрлэлд хэрэглэх мэдээллийн бүрдлийг шалгана.

02

Брэндийн дүрмийн зөрүүтэй хэрэглээ

Логоны хамгаалалтын зай, хамгийн бага хэмжээ, зөв ба буруу хэрэглээний дүрэм дутуу байвал баг бүр өөр өөрөөр ашиглах эрсдэлтэй. Аудит ойлгомжгүй, дутуу заавруудыг илрүүлнэ.

03

Брэндийн нэгдмэл төрх алдагдах

Өнгө, фонт, дүрслэл, мессежийн хэрэглээ хоорондоо зөрчилтэй байвал вэб, сошиал, савлагааны дизайн нэг брэндийнх мэт харагдахад хүндрэлтэй. Аудит визуал системийн уялдаа, дүрмийн нийцлийг үнэлнэ.

Audit Architecture

Үнэлгээний 9 үндсэн систем

Брэндийн стратегиас эхлээд үйлдвэрлэлийн эх файл хүртэлх 30 шалгуурыг нарийвчлан шалгадаг олон улсын бүтэц.

01Strategy & Purpose

Стратеги & Үзэл санаа

Брэндийн үндсэн зорилго, байршуулалт, өрсөлдөгчдөөс ялгарах үнэ цэнийн тодорхойлолт.

02Nomenclature & Voice

Нэршил & Хэл найруулга

Брэндийн нэр бичих дүрэм, уриа үг, харилцааны өнгө аяс (Tone of Voice).

03Logo System

Логоны систем

Брэндмарк, хамгаалалтын зай, хамгийн бага хэмжээ, өнгөт хувилбар, хориглох хэрэглээний дүрэм.

04Color System

Өнгөний систем

Үндсэн ба туслах өнгө, CMYK, RGB, HEX, Pantone код, арын дэвсгэрийн эсрэгцэл.

05Typography

Үсгийн систем

Үндсэн ба туслах фонт, мэдээллийн шатлал (Hierarchy), уншигдах чадвар, fallback шийдэл.

06Imagery & Layout

Дүрслэл & Зохиомж

Гэрэл зургийн хэв маяг, дүрслэл, график элементүүд ба Grid бүтцийн систем.

07Applications

Бодит хэрэглээ

Дижитал, хэвлэмэл, савлагаа, өдөр тутмын хэрэглүүр дээр хэрэгжүүлэх бэлэн байдал.

08Governance & Usability

Удирдлага & Ойлгомжтой байдал

Баримт бичгийн ашиглахад хялбар бүтэц, хувилбар, дизайны багийн бус хүмүүс ашиглах боломж.

09Reproduction Assets

Үйлдвэрлэлийн эх файл

Вектор (.ai/.eps/.svg) болон растер (.png/.jpg) файлуудын стандарт, нэршлийн цэгц.

Бэлэн үү?

Брэндбүүкээ оруулж 30 секундийн дотор тайлангаа аваарай

PDF файлаа байршуулан шууд чанарын оноо болон засварын зөвлөмжийг нээж харна.

Аудит эхлүүлэх (20,000₮)