Дизайны сан & Хэрэгслүүд

Дизайны сан

Брэнд дизайны бодит туршлага дээр суурилсан практик удирдамж, үнэгүй татах загварууд болон AI хэрэгслүүдийн нэгдсэн сан.

Нийтлэл5 МИН

График дизайнер бүрийн мэдэх ёстой 5 Font Resource

Дизайн & AI Хэрэгслүүдbaysaass

Typography бол дизайны гоёл чимэглэл биш. Энэ бол визуал харилцааны үндсэн хэл юм. График дизайны ажилд тохирох фонт сонгох нь зөвхөн бичвэрийг гоё харагдуулах асуудал биш. Харин тухайн брэндийн зан чанар, мессежийн өнгө аяс, визуал иерархи болон хэрэглэгчид төрүүлэх сэтгэгдлийг тодорхойлдог чухал шийдвэр юм. Brand Identity, Editorial Design, Poster, Packaging, Social Media Design зэрэг олон төрлийн ажилд зөв typography сонгох нь дизайны ерөнхий чанарт шууд нөлөөлдөг. Гэхдээ мэргэжлийн түвшинд ажиллахад хангалттай сайн фонт олох, лицензийг нь шалгах, тохирох фонтын хослол бүрдүүлэх нь цаг шаардсан ажил байдаг. Энэ удаа график дизайнеруудад зориулсан таван хэрэгтэй font resource-ийг танилцуулъя.

Нийтлэл унших
Бодит бүтээгдэхүүний UI/UX паттерны хамгийн том сан: Mobbin-ийг 2026 онд хэрхэн бүрэн ашиглах вэ?
Нийтлэл
Удирдамж & Зөвлөмж5 мин

Бодит бүтээгдэхүүний UI/UX паттерны хамгийн том сан: Mobbin-ийг 2026 онд хэрхэн бүрэн ашиглах вэ?

UI/UX дизайнер эсвэл бүтээгдэхүүний менежер (PM) бүрийн өмнө нэг асуудал үргэлж тулгардаг: шинэ апп, функц эсвэл төлбөрийн урсгал төлөвлөх бүрд зах зээл дээрх өрсөлдөгчдийн туршлагыг судлах гэж олон арван апп татаж, дэлгэцийн зураг авч, фолдерт гараар ангилах гэж хэдэн өдрийг бардаг. Dribbble, Behance зэрэг платформууд дээрх ажлууд харагдах байдлаараа гоёмсог боловч ихэнх нь бодит амьдрал дээр гараагүй, техникийн болон бизнесийн хязгаарлалтыг тооцоогүй концепт төдий байдаг. Сингапурт төвтэй Mobbin яг энэ асуудлыг шийддэг: Uber, Meta, Airbnb, Headspace, Notion, Cursor зэрэг дэлхийн шилдэг 1,400 гаруй бодит бүтээгдэхүүнийг задлан шинжилж, дэлгэц, компонент, хэрэглэгчийн урсгалаар нь нарийвчлан ангилсан дэлхийн хамгийн том UI/UX лавлах сан юм.

Нийтлэл унших
Figma Skills – Дизайнер бүрийн мэдэх хэрэгтэй 4 AI Skill
Нийтлэл
Дизайн & AI Хэрэгслүүд5 мин

Figma Skills – Дизайнер бүрийн мэдэх хэрэгтэй 4 AI Skill

Дизайны ажлын явцад давтагддаг олон жижиг үйлдэл бидний цагийг авдаг. Тохирох фонт сонгох, визуал эффект турших, багийн санал хүсэлтийг нэгтгэх, хийсэн ажлаа танилцуулах гээд дизайнерын өдөр тутмын workflow олон үе шаттай. Харин AI Skills-ийн тусламжтайгаар эдгээр ажлыг илүү хурдан, үр дүнтэй гүйцэтгэх боломж нэмэгдэж байна. Энэ удаад Figma дээрх дизайны workflow-ийг сайжруулахад туслах 4 хэрэгтэй AI Skill-ийг онцолж байна.

Нийтлэл унших
Татах загвар1 МИН

Зорилтот хэрэглэгчээ танин мэдэх — Судалгааны ажлын хуудас

Загвар & Татах файлуудbaysaass

Зорилтот хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөв, худалдан авах сэдэл болон шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох судалгааны ажлын хуудас. Брэнд болон контентын стратегиа хэрэглэгчийн бодит ойлголтод тулгуурлан боловсруулахад ашиглаарай.

Татаж авах (PDF, DOCX)

START A PROJECT / ХАМТРАН АЖИЛЛАХ

Дараагийн төсөлдөө бэлэн үү?