Дизайны сан руу буцахДизайн & AI Хэрэгслүүд
Нийтлэл5 мин унших·2026.11.03

Figma Skills – Дизайнер бүрийн мэдэх хэрэгтэй 4 AI Skill

Дизайны ажлын явцад давтагддаг олон жижиг үйлдэл бидний цагийг авдаг. Тохирох фонт сонгох, визуал эффект турших, багийн санал хүсэлтийг нэгтгэх, хийсэн ажлаа танилцуулах гээд дизайнерын өдөр тутмын workflow олон үе шаттай. Харин AI Skills-ийн тусламжтайгаар эдгээр ажлыг илүү хурдан, үр дүнтэй гүйцэтгэх боломж нэмэгдэж байна. Энэ удаад Figma дээрх дизайны workflow-ийг сайжруулахад туслах 4 хэрэгтэй AI Skill-ийг онцолж байна.

Figma Skills – Дизайнер бүрийн мэдэх хэрэгтэй 4 AI Skill

01. Bento Board UI

bento baord ui
bento baord ui

Брэндийн материал болон төслийн танилцуулга

Вэбсайт эсвэл брэндийн материалаа нэг дор цэгцтэй, визуал хэлбэрээр танилцуулахыг хүсэж байна уу?

Bento Board UI нь вэбсайт болон брэндийн материалуудыг импортлон, хуваалцахад тохиромжтой Bento загварын танилцуулгын самбар үүсгэхэд тусална.

Юунд ашиглах вэ?

Брэндийн танилцуулга болон визуал материал нэгтгэх

Төслийн кейс судалгаа боловсруулах

Портфолио болон дизайн концепц танилцуулах

Харилцагчид зориулсан дизайн презентац бэлтгэх

Давуу тал: Олон төрлийн визуал материалыг нэг цэгт төвлөрүүлж, ойлгомжтой, цэгцтэй байдлаар танилцуулах боломжтой.

skill

02. Shader Starter

shader starter
shader starter

Figma дээр өвөрмөц визуал эффект бүтээх

Shader Starter нь Figma дээр Shader Fill болон Shader Effect бүтээхэд чиглэсэн AI Skill юм.

Хэрэглэгчийн визуал шаардлагыг алхам алхмаар тодруулж, эффект бүтээхэд шаардлагатай параметр, хөдөлгөөнт цикл болон кодын шалгалтыг боловсруулахад тусална.

Ямар эффект бүтээж болох вэ?

Grain – Мөхлөгт текстур

Halftone – Цэгэн хээний эффект

Distortion – Дүрсний гажилт

Glow – Гэрэлтэх эффект

Color Shift – Өнгөний шилжилт

Давуу тал: Нарийн визуал эффектүүдийг эхнээс нь бүтээхэд шаардлагатай үйл явцыг AI-аар чиглүүлж, дизайны илэрхийлэмжийг нэмэгдүүлнэ.

skill

03. Font Pairings

font pairings
font pairings

Тохирох фонтын хослолыг AI-аар сонгох

Дизайны өнгө төрхөд тохирсон фонт сонгох нь брэндийн болон UI дизайны чухал хэсэг юм.

Font Pairings нь Figma дээр сонгосон дизайны визуал хэв маяг, агуулгын бүтэц болон одоо ашиглаж буй фонтыг шинжилж, хоорондоо зохицох 5 төрлийн фонтын хослол санал болгодог.

Хэрхэн ажилладаг вэ?

  1. Сонгосон дизайныг шинжилнэ.
  2. Тохирох 5 фонтын хослол санал болгоно.
  3. Хослол бүрийг зэрэгцүүлэн харьцуулах загвар үүсгэнэ.
  4. Хамгийн тохиромжтой хувилбарыг сонгоно.

Юунд ашиглах вэ?

  • UI/UX дизайны Typography сонголт
  • Брэндийн үндсэн болон туслах фонт тодорхойлох
  • Гарчиг болон үндсэн текстийн зохицол сайжруулах
  • Шинэ визуал хэв маяг турших

skill

04. Comment Synthesis

Comment summary
Comment summary

Дизайны санал хүсэлтийг цэгцлэх

Дизайны review хийх үед олон төрлийн санал хүсэлт ирдэг. Тэдгээрийг нэг бүрчлэн уншиж, давхардсан асуудлыг нэгтгэх нь цаг их шаарддаг.

Comment Synthesis нь Figma дизайны комментаруудыг уншиж, ижил төстэй асуудлуудыг нэгтгэн, ач холбогдлоор нь ангилж өгдөг AI Skill юм.

Үр дүнг дараах гурван ангилалд хуваана.

DO – Хийх шаардлагатай Заавал засах болон хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд.

TRY – Туршиж үзэх Дизайныг сайжруулах боломжтой шинэ санаа, хувилбарууд.

CONSIDER – Анхаарч үзэх Цаашид хэлэлцэх болон авч үзэх шаардлагатай саналуудаас бүрдэнэ.

Давуу тал: Дүгнэлт бүрийг эх комментарын холбоостой холбодог тул санал хүсэлтийн эх сурвалжийг шууд шалгах боломжтой.

skill

Аль Skill-ийг ямар үед ашиглах вэ?

SkillАшиглах үндсэн зорилго
Bento Board UIПортфолио, төслийн танилцуулга
Shader StarterВизуал болон хөдөлгөөнт эффект
Font PairingsTypography, фонтын сонголт
Comment SynthesisDesign Review, санал хүсэлт

Дүгнэлт

AI Skills нь дизайнерыг орлох бус, харин дизайны ажлын явцыг хөнгөвчилж, давтагддаг үйлдлүүдэд зарцуулах цагийг багасгах зорилготой.

Дээрх дөрвөн Skill нь дизайны өөр өөр үе шатанд туслах боломжтой. Өөрийн workflow-д тохируулан ашигласнаар илүү үр бүтээлтэй ажиллаж, бүтээлч шийдэлдээ зарцуулах цагаа нэмэгдүүлэх боломжтой.

Шошго:#figma#ai#ai skills
Baysaass Studio Services

Брэнддээ шинэ дүр төрх, систем бүтээх үү?

Бид бизнесүүдийн үнэ цэнийг тодорхойлж, олон жил үнэ цэнээ хадгалах брэнд айдентити хөгжүүлдэг.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

START A PROJECT / ХАМТРАН АЖИЛЛАХ

Дараагийн төсөлдөө бэлэн үү?